Monday, January 4, 2010

Ахмадын сургаал алт: Н.БАГАБАНДИ (2010-01-05) : Зөв амьдарцгаая

Зөв амьдарцгаая. “Зөв амьдрах гэдэг ажиллахыг л хэлдэг”. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл амьдралд үгүй. Газар хагалахгүй гадаа хэвтэж байгаа анжис зэвэнд идэгддэг шиг гараа хөдөлгөхгүй зүгээр суугаа хүн залхууд идэгдэн, зэвэрч хоцрогдоно. “Амьдрал ба үйл ажиллагаа нь галын дөл, гэрэл хоёр шиг нягт уялдаатай байдаг. Дүрэлзэн асаж байгаа бүхэн үнэнхүү гэрэлтдэг шиг амьдарч байгаа бүхэн магад ажиллаж байдаг”.

Ажиллаж хөдөлмөрлөхгүй гансран гиюүрч суугаа хүнийг утга төгөлдөр амьдарч байна гэж үзэх аргагүй. Тэд агаар амьсгалж, газар тамгалж л байгаа болохоос галын дөл шиг дүрэлзэж илч гэрлээрээ бусдыг гийгүүлэх хүн ёсны үүргээ умартан суугаа гэсэн үг. “Хөдөлмөр бол баяр баясгалангийн, хорвоо дээрх сайн бүхний эх булаг мөн”. Хөдөлмөрлөөгүй хүн жинхэнэ баяр баясгаланг бие сэтгэлээрээ эдлэхгүй. Хөдөлмөрлөхгүй бол амьдралд баяр жаргалыг авчрах бүх эх булгийнхаа ундрагыг бөглөж таглахтай адил. “Ажил бол амьдрал дахь гол зүйл. Бүх тааламжгүй зүйлээс, бүх гай зовлонгоос ангижирах ганц зүйл бол ажил юм”. Зовж зүдэрч, зүтгэж чармайж бүтээсэн ажлынхаа үр дүнг үзэж, үр шимийг хүртэх үнэхээр сайхан. Зүйрлэн хэлбэл, эзгүй цөлд ундаасаж цангаж байгаад уусан ус шиг сайхан амттай.

Алдар хүндийн төлөө, түүнийг туйлын ганц зорилгоо болгон ажиллах нь утга учиргүй хэрэг. Нэр төрийн төлөө ариун гэгээн бүхнээ умартан шүлэнгэтэх нь эрүүл саруул ухааны үйлдэл, зөв амьдралын илэрхийлэл огт биш. Нэр төрийн төлөө сүнсээ худалдагч ийм хүнийг амьд үхдэл гэвэл таарна. “Алдар хүнд гэдэг тун ч ашиг муутай бараа юм. Их үнэтэй атлаа хадгалах ая даадаггүй”. Сайшаагдахаар сайн ажилла. Чин сэтгэлээсээ чармайн зүтгэ. Түүнийг дагаад алдар хүнд өөрөө аяндаа ирнэ. Хөдөлмөрлөж зүтгэсээр олж авсан алдар хүнд нүүр бардам нэр төртэй. Харин хүрч чадсан алдар хүнддээ сагсуурч сагалгүй, нэр төртэй хадгалах нь түүнийг олохоос дутуугүй хүнд хэцүү гэдгийг бодоорой.

“Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ”. Үгээр илэрхийлж байгаа бүхэн зүрх сэтгэлийн дуудлага биш. Газрын диваажинг хашаанд чинь цогцлоогоод өгөх мэт ам бардам амлагчийн үгийг тун болгоомжтой сонсохдоо уулга алдан итгэх хэрэггүй. Үг хэлээ үйл ажлаараа нотолсон цагт нь итгэ. Сайхан ярих, сайн хийх хоёрын хооронд санаснаар бүтэхгүй их зөрөө бий. Амаараа гийгүүлэгч түмэн цэцнээс ажлаараа гийгүүлэгч ганц тэнэг дээр гэх үнэн үг сургамжтай. Хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн байх нь залуус та нарын зөв амьдралын нэгэн хэмжүүр гэдгийг мэд.

Өөрийн зайлшгүй идэх хоолоо өөр хүнд өгч идүүлдэггүйтэй адил өөрийн зайлшгүй хийх ёстой зүйлийг бусдад бүү даатга. Хийх ёстой зүйлээ өөрөө хийхдээ хэнээс ч дутахааргүй чамбай, хэнд ч гологдохооргүй чанартай гүйцэтгэ. Сэтгэлээ шингээж чин зүрхнээсээ чадварлаг сайн хийсэн ажил бүхэн өөрт баяр бахдалыг, өрөөл бусдад сэтгэл ханамжийг авч ирнэ. Чадахгүй, мэдэхгүй гэж бүү зүрхшээ. Хэрэв чи сэтгэл зүрхтэй л бол бүхнийг чадна.

Ажил хөдөлмөрөөс хойш суун залхуурагч өөрийгөө санаатай хорлож байгаагаас өөрцгүй. Залхуучууд ямар ч нөхцөлд амьдралын зөв хэвшлээр аж төрж, аз жаргалтай байж чадахгүй. Тэдний зөв амьдралыг олж харна гэдэг нь өдрийн од, шөнийн солонго олж үзэхтэй л адил. Сохор хүн хараатай хүмүүсийн дунд амьдрах хэцүү. Сохор хүмүүсийн дунд хараатай амьдрах бүр хэцүү. Хараатай хүний харж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гаж амьтан гэж хорсон занах болно. Түүнтэй адил залхуу хүн ажилсаг хүний дэргэд байхад хэцүү. Залхуу хүмүүсийн дунд ажилсаг хүн амьдрах хэцүү. Тэд ажилсаг хүний шургаж унаталаа хөдөлмөрлөж байгааг хараад гаж, хэнхэг амьтан гэж үзэн, дотроо хорсон занах болно. Ажиллахыг хүсэж байгаа хүн арга хайна, хүсэхгүй байгаа нь шалтаг хайна гэдэг. Залхуучууд хэзээд л хаа нэгтэйгээс ёс юм шиг ямар нэг шалтаг олчихоод түмэн тайлбараар чимж ярьдаг. Тэр шалтаг нь амьдралд нь тус биш, ус болохыг мэдэхийг ч хүсдэггүй. Зүгээр сууж, цаг нөхцөөж л байвал тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Ажлаас хойш суух шалтаг хайж амьдрана гэдэг үгээр илэрхийлэх аргагүй үнэхээр харамсам буруу хэвшил. Ажил хийвэл ам тосдоно, алхайж суувал амьдрал дордоно гэдэг маргашгүй үнэн үг. “Эрчимтэй хөдөлмөрийн үрээр амьдрал амьд бөгөөд сайхан байж, уран бүтээл, баяр баясгалангийн жигүүр болдог. Хэрэв хэн нэгэн түүнийг гай зовлон болгон хувиргавал зөвхөн өөрөө л буруутай”.

Ажил хэрэг өндөр уулнаас өнхрүүлсэн хонин чулуу шиг өөрөө аяндаа өнхрөөд явчихна гэж хэзээ ч байхгүй. Өнхрүүлсэн чулуу хүртэл ганга жалга, том чулуунд тээглэн зогсдог шүү дээ. Сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг ажил төрөлд ч садаа мундахгүй. Замыг чинь хаан хөндөлссөн садаа болоод сорилт дуудлагаас нүүр буруулалгүй, ханцуй шамлан барьж ав. Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг гэдэг шиг ажлыг хойш тавьж дуусгадаггүй, ханцуй шамлан барьж авч байж дуусгана.

Ажил төрөл чинь саад бэрхшээлийн чулуун хана мөргөж бүтэлгүйтлээ ч толгой дээгүүр золбоотой, хүчирхэг бөгөөд ихэрхэг байж давж гаран, зорилгоо гүйцээнэ. Заавал ялж цаана нь гарна гэх сэтгэлийн хүчирхэг тэвчээр хадыг хага зүсэх зориг хүчийг өгнө. “Сэтгэлийн хүчирхэг тэвчээр бол зүйрлэшгүй авьяас билиг мөн”. Сэтгэлийн хүчирхэг тэвчээртэй байхад ямар ч том саад тотгор аймшигтай биш. Юуг ч даван гарах эр зоригтой хүнд амжилт ололтын бариа үргэлж ойр байдаг бол зовлон тоочин үлбийн суух хүнээс амжилт ололт, ахиц дэвшил аль хэдийнэ холдон одсон байдаг. “Эр зоригтой хүн их төлөв зовлон тоочихгүйгээр шаналдаг бол үлбэгэр хүн зовоогүй мөртлөө зовлон хэлдэг”. “Хүсэл тэмүүлэлгүй амьдрал ямар ч хэрэггүй” гэдгийг өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлгүй ухаарч чадвал чиний амьдралд маш их ач тустай. Ус цацаад, хэчнээн цацаад унтардаггүй гал байдаг шиг ус цацаж, мөсөөр хайрлаа ч үл унтрах хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн сэтгэлийн галаа дүрэлзүүлэн бадраах хэрэгтэй.

Гавьяа байгуулж нэр алдраа дуурсгахыг хүсдэггүй хэн байх билээ. Гавьяа байгуулах эр зориг, эрч хүч, эрэмгий чадал ид шидийн юм шиг гэнэт бий болдоггүй. “Хүүхэд үеэсээ хөдөлмөр бол амьдралын хууль гэдгийг мэдэж, залуугаасаа талх бол зөвхөн хөлс гаргаж байж олддогийг ойлгосон хүн гавьяа байгуулж чадна. Яагаад гэвэл хэрэгцээтэй өдөр, шаардлагатай цагт гавьяа байгуулах зориг болон хүч түүнд бүрэлдэн хуримтлагдсан байдаг юм”. Алт эрдэнэс шороонд дарагддаг, алдар гавьяа юунд ч дарагддаггүй билээ.

Өөрийнхөө төлөө хийж байгаа ажил хөдөлмөр чинь өргөн олны тусын тулд бас үйлдэгдэж байгааг умартаж болохгүй. Ажлаа сайн хийснээр чи бусдад буян үйлдэж, муу хийвэл нүгэл хурааж байна гэдгээ ухаар. “Зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг хүн гүзээгээ дүүргэдэг малтай адил. Сайн хүн хүмүүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөдөг”. “Хэрэв хүн зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөвөл, тэрээр алдартай эрдэмтэн, мэргэн ухаантан, гарамгай яруу найрагч ч болдог бай, харин хэзээ ч жинхэнэ ёсоор төгөлдөржсөн, аугаа их хүн болж чадахгүй”. Ямар ч ажлыг эхэлсэн л бол сайн хийж, чанартай дуусгах хэрэгтэй. Уг ажлыг хийхийг хүсэхгүй буюу, сайн хийнэ гэсэн итгэл үгүй бол хийж эхлэхгүй байх нь хавьгүй дээр. Муу буюу муруй хазгай хийж ор нэр зүүсэн, дутуу дундуур үйлдсэн ажлыг дахин эхнээс нь хийх, аль эсвэл өөр хэн нэгэн цоо шинээр хийх хэрэгтэй болно. Цаг алдаж, хүч тарамдуулсан ийм дутуу сүнстэй ажил хэнд ч сэтгэлийн таашаал эдлүүлэхгүй, ундуу хөдөлгөж, уцаар барахаас өөрийг эс дагуулна.

“Хүн хөдөлмөрлөж байх үедээ л үнэнхүү хүн байдаг”. Хүнийг ямагт өөд нь татаж, үргэлж хүний зэрэгтэй байлгадаг олон зүйлийн оргил нь хөдөлмөр юм. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүний сайн чанараа хадгална гэж хий хоосон бодож мөрөөдөхийн ч хэрэггүй. Эрхэлж байгаа ажил хөдөлмөр, эзэлж байгаа байр сууринаас шалтгаалаад хүний амьдралын чанар өгсөж уруудаж, янз янзаар хувьсан өөрчлөгдөнө. Түүнийг дагаад өөрийгөө өөрчлөөд байж болохгүй. Хүн чанараа хадгалж, хүнээрээ үлдэх хэрэгтэй. “Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр”.

Нарт хорвоод тоос хөдөл¬гөн алхаж яваа хүн бүр “ажиллах, ажиллах, байнга ажиллах хэрэгтэй. Эс тэгвээс амьдаараа хөгцрөх болно”. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа цагтаа би зөв амьдарч байна даа гэж санаа амар сэтгэл тэнүүн, толгой дээгүүр, нүүр бардам алх.

http://www.mongolnews.mn/unuudur.php?c=69

Шинэ жилийн мэнд хүргэе.

Гарч буй 2010 он та бүхний ажил амьдрал эрч хүч, цог золбоо, аз хийморийг нэмж, эрүүл энх байж, гэр бүлийн амьдрал нь ялгуун, хичээл зүтгэл нь ирмүүн, хүсэл эрмэлзэл нь дэрвүүн, амьдрах тэмүүлэл нь оргилуун байхыг хүсэн ерөөе.

Wednesday, November 11, 2009

Cool

НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь: -африкчууд “хvнс” гэж юv байдгийг, -дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг, -баруун европчууд “хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг, -хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг, -ємнєд америкчууд “тусална уу” гэж яадгийг, -америкчууд “бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ

Monday, October 19, 2009

Төлбөрийн тэнцлийн талаар танилцуулга байна

http://www.slideshare.net/Gelegjamts/forex-1378869

Friday, October 9, 2009

Unen ug

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой ч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч өчүүхэн бодолтой, олон эхнэрүүдтэй боловч олон асуудалтай, илүү анагаах ухаанжиж байгаа ч их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэх юм даа

Wednesday, September 30, 2009

Funny Marketing

What is Marketing


You see a gorgeous girl at a party.

You go up to her and say, "I am very rich. Marry me!"

That's

Direct Marketing

You're at a party with a bunch of friends and see a gorgeous girl.

One of your friends goes up to her and pointing at you says,

"He's very rich. Marry him."

That's

Advertising.

You see a gorgeous girl at a party.

You go up to her and get her telephone number.

The next day you call and say, "Hi, I'm very rich. Marry me."

That's

Telemarketing.

You're at a party and see a gorgeous girl.

You get up and straighten your tie; you walk up to her and pour her a drink.

You open the door for her, pick up her bag after she drops it,

offer her a ride, and then say, "By the way, I'm very rich "Will you marry me?"

That's

Public Relations

You're at a party and see a gorgeous girl.

She walks up to you and says, "You are very rich, I want to marry you."

That's

Brand Recognition.

You see a gorgeous girl at a party.

You go up to her and say, "I'm rich. Marry me"

She gives you a nice hard slap on your face.

That's  Customer Feedback

Сонирхолтой бичлэг

Давным-давно жил великий шах. Он приказал построить прекрасный дворец. Там было много чудесного. Среди прочих диковин во дворце была зала, где все стены, потолок, двери даже пол были зеркальными. Зеркала были необыкновенно ясные, и посетитель даже не сразу понимал, что перед ним зеркало, - настолько точно они отражали предметы. Кроме того, стены этой залы были устроены так, чтобы создавать эхо. Спросишь: «Кто ты?» - и услышишь со всех сторон: «Кто ты? Кто ты? Кто ты?» Однажды в эту залу забежала собака и в изумлении застыла посередине – целая свора собак окружила её со всех сторон, сверху и снизу. Собака на всякий случай оскалила зубы, и все отражения ответили ей тем же самым. Перепугавшись не на шутку, собака отчаянно залаяла. Эхо повторило её лай. Собака лаяла всё громче. Эхо не отставало. Собака металась туда и сюда, щёлкая зубами. Наутро слуги нашли несчастную собаку бездыханной – в окружении миллионов отражений издохших собак. В зале не было никого, кто мог бы причинить ей хоть какой-то вред. Собака погибла, сражаясь со своими собственными отражениями.


Мир не приносит ни добра, ни зла сам по себе. Он безразличен к человеку. Всё происходящее вокруг нас – всего лишь отражение наших собственных мыслей, чувств, желаний, поступков. Мир – это большое зеркало

Uzel bodloo huvaaltsana uu.

A fool's brain digests philosophy into folly, science into superstition, and art into pedantry. Hence University education by George Bernard Shaw (1856-1950)

News

Loading...
Loading...

About Me

Friendship Quotes